Tuesday, November 9, 2010

Компьютерийн ард хэрхэн зөв суух вэ?

Бид амьдралынхаа тодорхой хэсгийг сууж өнгөрүүдэг ялангуяа сүүлийн жилүүдэд ихэнх хүмүүс компьютерийн ард сууж өнгөрүүлж байна. Буруу байрлалаар суух нь хүний эрүүл мэндэд маш хортой нөлөөг үзүүлнэ.
1.Сандлаа түших
Нурууны дээд,доод хэсэг сандлын түшлэгийг налж байх ёстой. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Янз бүрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгүй дэлгэц рүү бөхийх нь их муу байдаг. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.
2. Суудлын өндөр
Гуя ,ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.
3. Хөлийн тавиур
Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь нурууны байрлал буруу эвгүй байдаг.Ширээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.
4. Гарны байрлал
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.
Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж байж болно.
5. Харааны төвшин
Таны харааны төвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил төвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлээ шууд хардаг байх хэрэгтэй.


6. Ажлын талбай
Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах хэрэгтэй Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.

No comments:

Post a Comment